Тендер
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр
Төслийн нэр: Дээж шинжилгээ хийх ажил гүйцэтгэх
Дугаар: ЭТТ/201901113
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Хайгуулын дээж шинжилгээний ажил гүйцэтгэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь:
Төсөвт өртөг буюу 6,000,000,000 /зургаан тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь хамгийн багадаа төсөвт өртгийн 30% буюу 1,800,000,000 /нэг тэрбум найман зуун сая / төгрөг байх.
3. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  буюу 2017, 2018 он тус бүр
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2017, 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар  баталгаажуулан ирүүлэх
5. Тендерийн баталгааны хувь хэмжээ :
Төсөвт өртгийн 1% буюу 60,000,000 /жаран сая/ төгрөг. 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2019 оны 11 дүгээр 20-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас 505
ХАХНГ-ын мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn
НИЙТЭЛСЭН: 2019-10-16 өдөр 08:52:1 цаг