ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо1: 2020-03-25
Тендер шалгаруулалтын нэр: Байгаль орчин нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмж 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001023
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос байгаль орчин нөхөн сэргээлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
 
 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын дундаж борлуулалтын хэмжээ нь төсөвт өртгийн 100%-иас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байх
Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудад хэрэгжүүлсэн ижил төстэй гэрээ, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх
 
Тендерийн хамт 1,590,000 /Нэг сая таван зуун ерэн мянга/  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа2 ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10.40 минуданд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-504
Холбоо барих ажилтан: Ж.Даваажаргал
Е-мэйл: davaajargal.j@erdenestt.mn
 
1 Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
2 Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.
НИЙТЭЛСЭН: 2020-03-25 өдөр 09:50:0 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой