ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:  2020 оны 03 дугаар сарын 25-ны  өдөр 
Тендер шалгаруулалтын нэр: Бичгийн цаас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах  ЭТТ/202001068 дугаар бүхий нээлттэй тендер
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Бичгийн цаас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
 
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь Бичгийн цаас нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалт юм.  
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба төсөвт өртгийн 2% буюу 1,465,500 (нэг сая дөрвөн зуун жаран таван мянга таван зуу) төгрөгтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
1. Сүүлийн 2 жилийн /2018, 2019/ аль нэг жилийн борлуулалтын хэмжээ нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30 хувиас буюу 21,982,500 /хорин нэгэн сая есөн зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөгөөс багагүй байх 
3. Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлнэ.
4. Сүүлийн 2 жилийн /2018, 2019/ аль нэг жилд ашигтай ажилласан байна.
 
Тендерийг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутанд “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхрын 503 тоот өрөөнд нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Сонирхсон оролцогчид мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
“Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 75055555 дотуур утас-508
НИЙТЭЛСЭН: 2020-03-25 өдөр 09:54:3 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой