ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020 оны 03 сарын 26
Нэр: Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгох
ХАА-ны мөрдөх журам: Гэрээ шууд байгуулах
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар Цэвэрлэх байгууламж барих барилга угсралтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон этгээд доорхи материалыг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцоно уу.
Үүнд:
1. Үнийн санал;
 
2. БА-3.1, БА-3.3, БА-3.4, БА-6.3, БА-6.4, БА-7.1, БА-7.2 тусгай зөвшөөрлийн хуулбар /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
 
3. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар баталгаажуулж ирүүлэх/;
 
4. Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
5. ШШГЕГ-ын тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
6. Татварын цахим тодорхойлолт /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
7. Харьяа Нийгмийн даатгалын байгууллагаас өргүй тухай тодорхойлолт /Санал хүлээн авах өдрөөр хүчинтэй байх/;
 
8. Банк, нийгмийн даатгал, татварын байгуулагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
9. Харилцагч банкнаас өр төлбөргүй тухай албан бичиг /Санал авах өдрөөр хүчинтэй байх/;
 
10. Баталгаат засварын хугацаа 1 жилээс багагүй хугацаагаар ирүүлнэ. Баталгаат хугацаанд ашиглалтаас бус үйлдвэрлэлийн болон тоног төхөөрөмж, барилга угсралтын алдаа гарснаас үүдэх аливаа асуудлыг гүйцэтгэгч тал бүрэн хариуцах тухай албан бичиг ирүүлэх;
 
11. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аудитлагдсан санхүүгийн тайлан  ирүүлэх;
 
12. Ерөнхий инженер буюу төслийн ахлагч нь мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, Ус хангамж, ариутгах татуургын инженер бөгөөд мэргэшсэн зэрэгтэй байх /Нотлох баримт ирүүлэх/;
 
13. Сүүлийн 5 жил буюу 2015, 2016, 2017, 2018, 2019 онуудад хийж гүйцэтгэсэн барилгын ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх;
 
14. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэгд ажлын зурагт заасан технологи, тоног төхөөрөмж бүхий эсхүл түүнтэй дүйцэхүйц ажлыг хийж гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт ирүүлэх;
 
15. Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувь буюу 631,323,500 сая төгрөгнөөс багагүй байх;
 
16. Ажил гүйцэтгэхэд шаардагдах өөрийн эзэмшлийн эсхүл түрээсийн тоног төхөөрөмжүүдтэй байх /тоног төхөөрөмжийн жагсаалт, гэрчилгээ, түрээсийн тоног төхөөрөмж бол гэрээний хуулбарыг ирүүлэх/;
 
17. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн1 нийт дүн: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх 378,794,100 төгрөгнөөс багагүй байх.
  • Чадварыг нэмэгдүүлэх зорилгоор түншлэл, туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцож болно;
  • Ирүүлэх баримт бичгүүд цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй;
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
 
Сонирхсон этгээд Ажлын даалгавар, зураг болон нэмэлт мэдээллийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 11:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.   
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-503, Холбоо барих ажилтан: Х.Батцоож
Е-мэйл: battsooj.kh@erdenestt.mn
 
1 Авах боломжтой зээл гэдэгт зээлжих баталгаажсан эрх, харилцагч банкнаас зээл олгох албан мэдэгдэл зэрэг байж болно. 
НИЙТЭЛСЭН: 2020-03-26 өдөр 09:01:4 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой