Компанийн түүх
"Эрдэнэс Таван Толгой” ХК
"Эрдэнэс-Таван толгой”  төсөл 2010.08.27-нд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн уулын ажил албан ёсоор эхлэв. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь "Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.
 
"Эрдэнэс-Таван толгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах,  ус хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.
 
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь нийт 588 ажилтантай бөгөөд 100 хувь монгол хүн ажиллаж байна. Үүнээс оффист 118, уурхайд 470 хүн ажиллаж байна. Нийт ажилтны  62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.
 
"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.ГАНХУЯГ
Төрсөн он: 1975
Мэргэжил:  Эрх зүйч, улс төр судлаач
Боловсролын зэрэг:  Доктор
Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд 
Ажлын туршлага:
1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч,
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд дарга,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал,
2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал
2018 оны 4 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үүрэг гүйцэтгэгчээр
2018 оны 5 дугаар сараас хойш "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
 
 
"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР ХАРИУЦСАН ЭРХЭЛСЭН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРАЛ
Б.ЖАРГАЛСАЙХАН
Төрсөн он: 1960
Мэргэжил:  Эрх зүйч, санхүүч
Ам бүл: Эхнэр, 2 хүүхэд
Ажлын туршлага:
1984-1988 онд армийн 0129-р ангид Химийн албаны дарга,
1988-1990 онд Нийслэлийн ажилчны районы ХЗЭ-ийн хорооны Нарийн бичгийн дарга,
1996-1999 онд Хууль зүйн яамны Төрийн бодлого зохицуулалтын газарт түшмэл,
1999-2000 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2000-2004 онд "Монгол даатгал” ХХК-ийн Ерөнхий захирал,
2005-2008 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга,
2008-2010 онд МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн даргын Ахлах зөвлөх,
2010-2013 онд Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн захирал,
2013-2016 онд Финляндын хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх,
2016 оноос "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.
 
 
НИЙТЭЛСЭН: 2019-08-07 өдөр 15:56:5 цаг