ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эмч, эмнэлгийн өрөөний тоног төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгох ЭТТ/202102217 дугаартай харьцуулалтын тендер шалгаруулалтад үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Энэ тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn  хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн  баримт бичгийг авна уу. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Үнийн саналыг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tendergov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,

Финанс төв 5 давхар, 503 тоот, Улаанбаатар-15160,

Худалдан авалтын хэлтэс

Утас: 75055555-503