"Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ" байгуулахад бүртгүүлэх материалын жагсаалт

ТЭЭВЭРЛЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА  

А. Тээвэрлэгч компанийн бүрдүүлэх баримт бичиг 

 

1. 

Тээвэрлэлтийн хариуцлагын гэрээ байгуулах хүсэлт бүхий албан бичигт дараах мэдээллийг тусгана. Үүнд: 

  1. Компанийн товч танилцуулга  
  1. Удирдлагын нэр, утас, е-майл хаяг 
  1. Тээврийн хэрэгслийн тоо  
  1. Жолоочийн тоо;  

2. 

Улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрмийн нотариатоор баталгаажуулсан хуулбар; /Үйл ажиллагааны чиглэл ачаа тээвэрлэх гэсэн байх/ 

3. 

Худалдан авагчтай байгуулсан Нүүрс тээвэрлэлтийн гэрээ; 

4. 

Удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтан, орон тооны тээвэр зохицуулагч, тээврийн хяналтын мэргэжилтэн, жолооч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, мэргэшсэн үнэмлэх эсхүл дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар; 

5. 

Улс хоорондын байнгын ачаа тээвэр гүйцэтгэхэд тавигдах шаардлага хангаж буй авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх; 

6. 

GPS-ийн гэрээ болон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар; 

7. 

Өөрийн эзэмшлийн эсвэл түрээсээр ашиглах барилга байгууламжийн /жолооч нарын амрах хооллох байр, тээврийн хэрэгслийн засвар, оношилгоо-үйлчилгээ болон тээврийн хэрэгслийг хадгалах дулаан байр, зогсоол, талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн удирдлагын барилга байгууламж байгууламж/ фото зураг, улсын бүртгэлийн болоод газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон түрээсийн гэрээний  хуулбарыг нотариатаар баталгаажуулах; 

8. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын тайлангийн сүүлийн 3 сарын хуулбарыг нотариатаар баталгаажуулах 

Тухайн тээврийн компаниар эрүүл мэндийн болоод нийгмийн даатгалын шимтгэл төлүүлсэн мэргэшсэн жолооч нарын жагсаалт;  /Жич: АТҮТ-ийн мэдээллийн сантай тулгалт хийгдэнэ/ 

9. 

Зөвхөн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн жагсаалт болон жолоочийн болон мэргэшсэн жолоочийн үнэмлэхний хуулбар; /Жич: АТҮТ-ийн мэдээллийн сантай тулгалт хийгдэнэ/ 

10. 

Техникийн хяналтын үзлэг, тооллогод хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл, гэрчилгээ авсан эсэх; 

/Жич: АТҮТ-ийн мэдээллийн сантай тулгалт хийгдэнэ/ 

11. 

Даатгалын гэрээний хуулбар /Жолоочийн хариуцлагын эсхүл тээврийн хэрэгслийн даатгал/; 

12. 

Хучилтын гэрээний төлбөр тооцоогүй байх; 

 

НИЙТЭЛСЭН: 2020-12-03 өдөр 11:04:3 цаг