Нүүрсний үнийг тооцоолоход ашигладаг түгээмэл индексүүдийн жагсаалт

 Нүүрсний үнийг тооцоолоход ашигладаг түгээмэл индексүүдийн жагсаалт

 

  • Baotou Washed Primary Coking:

ӨМӨЗО-ны Бугатын сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ.

  • CR China Coking Coal Price Index:

Хятад даяар борлогдож буй нийт коксжих нүүрсний жигнэсэн дундаж үнэ

  • Production areas Primary coking average:

БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн голлох мужууд болох Шаньси, Анхуй, Гуйжоу, Хейлонжанг, Хенан, Юннань, Өвөр Монгол зэрэг мужуудын коксжих нүүрсний дундаж үнэ.

  • Platts HCC 64 Mid Vol, CFR China:

Хятадын Qingdao, Dalian, Qinhuangdao, Caofeidian, Jingtang зэрэг боомтуудад хүргэж өгөх нөхцөлтэй, Австралиас нийлүүлж буй коксжих нүүрсний биржийн спот үнэ

  • MB Coking Coal Index, HCC CFR China: Их Британийн Лондон хотод төвтэй, дэлхийн томоохон улсуудад салбартай, мэдээллийн тив дамнасан магнат “Metal Bulletin”-ээс эрхлэн гаргадаг, Австралиас 45 хоногийн дотор БНХАУ-ын Цзиньтан боомт хүргэж өгөх, “CFR Jingtang” нөхцөлтэй коксжих нүүрсний фьючерс үнэ.
  • Tangshan Washed Primary Coking:

Таншаны сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ.

  • Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price:

БНХАУ-ын Шаньси мужийн 4 дүгээр давхаргын түүхий коксжих нүүрсний уурхайн амны дундаж үнэ.

НИЙТЭЛСЭН: 2020-10-23 өдөр 14:39:0 цаг