ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2020.07.27
 
Тендер шалгаруулалтын нэр: Компьютерийн вирусны эсрэг программын лиценз нийлүүлэх 
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202001043
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос: Компьютерийн вирусны эсрэг программын лиценз нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн 
                                        тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 
                                        Тухайн тендерийн төсөвт өртгийн 30%-иас багагүй байх
Үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл шаардлагатай. 
Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар илгээх  ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны  өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
 
НИЙТЭЛСЭН: 2020-07-27 өдөр 09:20:4 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой

1072 хувьцаа мэдээллийн төв /page/