ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо:  2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр
Төслийн нэр: Эрүүл мэндийн хугацаат үзлэгийн үйлчилгээ үзүүлэх
Дугаар:  ЭТТ/202001059   
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Эрүүл мэндийн хугацаат  үзлэгийн үйлчилгээ үзүүлэх” тухай цахим  тендер ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртөг буюу 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөг буюу 900,000,000 /есөн зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
3. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  /2018, 2019 он /
4. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 1%-тай  тэнцэх буюу 9,000,000 /есөн сая/ төгрөгийн дvнтэй тендерийн баталгаа ирvvлнэ.
 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
 
Тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас-505
ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn
 
НИЙТЭЛСЭН: 2020-07-31 өдөр 10:29:0 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой

1072 хувьцаа мэдээллийн төв /page/