ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ УРИЛГА
Огноо: 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр
Нэр: Принтерийн хор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ХАА-ны мөрдөх журам: Тендер шалгаруулалтын онцгой журам
Үнэлгээний арга: Гэрээ шууд байгуулах
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь гэрээ шууд байгуулах аргаар “Принтерийн хор” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тул сонирхож буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
1. Үнийн саналыг баталгаажуулан ирүүлэх.
 
2. ААН-н гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
 
3. Татварын байгууллагын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойш авсан байх/.
 
4. Иргэний  хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойш авсан байх/.
 
5. ШШГЕГ-ын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойш авсан байх/.
 
6. Банк, нийгмийн даатгал, татварын байгууллагаас лавлагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичиг.
 
7. 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт. 
 
8. НӨАТ төлөгчийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар ирүүлэх.
 
9. Үйлдвэрлэгч, дистрибьютер, Албан ёсны гэрээт борлуулагчийн аль  нэгээр ажилладгийг нотлох баримт бичиг, гэрээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх мөн гэрчилгээг баталгаат орчуулгын төвөөр орчуулсан байх.
 
10. Шалгарсан тохиолдолд нийлүүлсэн бараа нь тендерт ирүүлсэн дээжээс зөрсөн тохиолдолд захиалагчийн саналаар гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй албан бичиг ирүүлнэ.
 
11. Нийлүүлэх принтерийн хоруудын техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт
 
12. Нийлүүлэх принтерийн хоруудын нэр загвар, зураг, танилцуулга. Canon IR C3520i , Canon image Class MF232W, Canon MF-4450, Epson Workforce WF7721 /баллонтой хор/, SAMSUNG M2820 хоруудын дээж ирүүлэх. /Ирүүлсэн дээж нь санал болгож буй албан ёсны үйлдвэрлэгчийн хор байна. Техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй тохиолдолд захиалагч уг тендерээс татгалзах үндэслэл болно./
 
13. 2018, 2019 оны аль нэг жилд ижил төрлийн принтерийн хор нийлүүлж байсан  гэрээний хуулбар мөн гэрээг дүгнэсэн акт ирүүлэх. /Тус тус нотариатаар баталгаажуулсан байх/
 
14. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл:  Үйлдвэрлэгч, дистрибюутер, албан ёсны борлуулагчийн аль нэгээр ажилладгийг нотлох гэрчилгээний хуулбар, гэрээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
 
15. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд
 
16. Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ: Ашиглалтаас бус үйлдвэрлэгчээс гарсан эвдрэл гэмтлийг үйлдвэрлэгчээс олгосон баталгаат хугацаанд нийлүүлэгч бүрэн хариуцна. 1 жилээс багагүй хугацааны баталгаат хугацаа ирүүлнэ
 
17. Борлуулалтын хэмжээ: 2018, 2019 онуудын  борлуулалтын орлого нь тус бүр Төсөвт өртгийн 50 хувиас  багагүй байх.
 
18. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
 
19. Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2018, 2019 онуудын аль нэг жилд нь ашигтай ажилсан байх.
 
20. Тендерийн баталгааны үнийн дүн: Төсөвт өртгийн 2 хувь буюу 2,063,720  /хоёр сая жаран гурван мянга долоон зуун хорин төгрөг/ Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хүчинтэй байна.
  • Түншлэл зөвшөөрөхгүй;
  • Ирүүлэх баримт бичгүүд нь цаасан хэлбэрээр, битүүмжлэлтэй байх бөгөөд буцаан олгохгүй болнo;
  • Материал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө принтерийн хоруудын дээж ирүүлсэн байх шаардлагатай;
  • Энэхүү зар нь гэрээ шууд байгуулах аргаар явагдаж байгаа бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь оролцогчийн өмнө сонгон шалгаруулалттай холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй болно.
 
Сонирхсон этгээд техникийн тодорхойлолт болон нэмэлт мэдээллийг 2020 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, дотуур утас-507
 
НИЙТЭЛСЭН: 2020-09-09 өдөр 10:21:1 цаг