ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД
 
2020 оны 09 дүгээр сарын 11
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-д нийлүүлэх Халаалтын ялтсан бойлерийн автомат тоноглол, удирдлагын самбар нийлүүлэх, суурилуулах ажлын үнийн санал ирүүлэхийг урьж байна.
 
Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Хангамж, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 506/, webmail: namjilmaa.b@erdenestt.mn хаягаар авна уу. Угсралт, засварын ажилд дараах шаардлага тавигдана.
Үүнд:
1. Дулааны төв шугамын зогсолтын хугацаанд хамтран эзэмшлийн салаа шугам болон өөрийн гадна дулааны шугамын шахалт туршилтыг хийж шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах
2. Нэмэлт усны тоолуур, хянах хэмжих хэрэгсэл баталгаажуулах, бүрэн суурилуулах 
3. Гадна дулааны худгийн шат, таг, шугамын дулаалгыг техник ашиглалтын дүрмийн дагуу стандартын шаардлага хангуулах
4. Халаалтын ялтсан бойлерыг автомат тохируулгын хамтаар шинэчлэн солих
 
Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;
1. Үнийн санал болон нэхэмжлэх;
2. Компаний гэрчилгээ;
3. НӨАТ гэрчилгээ;
 
Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан namjilmaa.b@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. 
НИЙТЭЛСЭН: 2020-09-11 өдөр 09:40:1 цаг