НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар:  2020-OX-04
 
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж Цанхийн уурхайгаас олборлосон исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
 
Чанарын дундаж үзүүлэлт: Хүснэгтэд дурдсан чанарын үзүүлэлт нь тодорхой түвшинд хэлбэлзэнэ. 
Овоолго Хэмжээ /мян.тн/ Total Moisture (Ar) Ash (db) Sulphur (db) CV (ar) VM
Овоолго-1 160.0 3.43 17.17 0.56 6,110 28.50
Овоолго-2 1,047.0 5.4 18.34 0.78 5,618 27.45
Овоолго-3 227.0 5.14 17.15 0.67 6,133 27.73
Овоолго-4 57.0 10.7 14.84 0.45 5,865 28.69
Овоолго-5 560.0 8.25 16.56 0.54 5,870 28.06

 

Үнэ: Санал ирүүлж буй компани нь боломжит үнийн саналаа ирүүлнэ.
Хэмжээ: 150,000 тонн буюу түүнээс дээш, /Оролцогч компани нь дээрх чанарын үзүүлэлт бүхий нүүрсийг овоолгоор нь худалдан авах санал ирүүлж болно./
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээний үнийн дүнгийн 30% буюу түүнээс дээш байна.
Ачилтын хуваарь: Сар бүр 25,000-50,000 тонн /Ачилтын хуваарийг зөрчсөн тохиолдолд гэрээ цуцлах заалттай/
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
 
Бүрдүүлэх материал: 
1. Хамтарч ажиллах албан хүсэлт 
  • Худалдан авах хэмжээ, ачилтын хуваарь;
  • Үнийн санал ба урьдчилгаа төлбөрийн нөхцөл;
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх;
  • Гэрээний барьцаа төлбөр байршуулахыг зөвшөөрсөн эсэх,
 
2. Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
 
3. Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа;
  • Борлуулалтын төлөвлөгөө;
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч;
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө,
 
4. Тээвэрлэгч компанийн мэдээлэл ирүүлбэл давуу тал болно.
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал;
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө,
 
5. Маягт.02-ийг бөглөсөн байх.
 
Дотоодын аж ахуй нэгж давуу эрхтэй.
 
Материал хүлээн авах хугацаа: 2020-11-24-ний 11:00 цаг хүртэл
Материалыг цахим хаягаар хүлээн авна: ett.sales@erdenestt.mn
Холбогдох утас: 75055555-ext.-913
 
Маягт татах
 
 
НИЙТЭЛСЭН: 2020-11-17 өдөр 16:13:2 цаг