ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2020.11.18
Тендер шалгаруулалтын нэр: Тусгай тоноглолтой эмнэлгийн машин нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202008381
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Тусгай тоноглолтой эмнэлгийн машин–ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Тухайн  тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 100 хувиас багагүй байна. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 100% иас багагүй байна.
2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд LandCruiser-78 эсхүл түүнтэй дүйцэхүйц автомашин нийлүүлсэн байна.
Албан ёсны борлуулах эрхтэй төлөөлөгч байх, итгэмжлэх болон төлөөлөгчийг нотлох баримт хавсаргана /Монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт ирүүлэх/.
 
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу  1,777,000 /Нэг сая долоон зуун далан долоон мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10:30 цагт нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-503 
НИЙТЭЛСЭН: 2020-11-18 өдөр 11:05:0 цаг