“Эрдэнэс-Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижууллаа
“Эрдэнэс-Тавантолгой” ХК  Өмнөговь аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, 2020 оны Хамтран ажиллах төлөвлөгөөний хүрээнд Даланзадгад хотын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн мэдээлэл зүйн кабинетыг бүрэн тохижууллаа.
Өмнөговь аймаг 2020 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбоотой тус ажлыг 2020 оны Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсэн бөгөөд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Орон нутаг хариуцсан менежер Г.Ганбаяр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Ж.Даваахүү нар 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгөв.
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2020-07-09 өдөр 11:07:3 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой

1072 хувьцаа мэдээллийн төв /page/