“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллана
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж, талууд өнөөдөр /2020.04.08/ гарын үсэг зурлаа.   
 
Санамж бичгийн хүрээнд Монголын хуульчдын холбоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх, компанийн засаглалыг хөгжүүлэх болон дүрэм журмын төсөл боловсруулах талаар зөвлөмж өгөн ажиллах юм. Түүнчлэн бүхий л салбар эрх зүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил, зөвлөх үйлчилгээ, олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, бусад арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллана. 
 
Энэ үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллахад таатай байгааг дуулгаад “Уг санамж бичиг бол хамтын ажиллагааны эхлэл, цаашид олон чиглэлээр хамтран ажиллаж, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэллээ.
НИЙТЭЛСЭН: 2020-04-08 өдөр 15:53:0 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой

1072 хувьцаа мэдээллийн төв /page/