• НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 472.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЭЭД БАЙНА
    НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 472.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЭЭД БАЙНА
    БНХАУ-ЫН ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ОЛБОРЛОЛТ, АШИГ ӨСЧЭЭ
     
    БНХАУ-ын Нүүрсний аж үйлдвэрийн Статистик, мэдээллийн яамны статистикийн мэдээнээс харвал, 2021 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл нүүрсний томоохон компаниуд 1.61 тэрбум.тн түүхий нүүрс олборлож өмнөх оны мөн үеэс 58.2 сая.тн буюу 3.8% -иар өссөн байна.  Үйл ажиллагааны орлого (нүүрсний бус орлого орно) 20676.8 тэрбум.юань байсан нь өмнөх оны мөн үеэс 20.3%-иар өсч нийт цэвэр ашиг (нүүрсний бус орлого орно) 122.41 тэрбум.юань болсон нь өмнөх оны мөн үеэс 87.1% өссөн үзүүлэлт юм.
     
    Шилдэг 10 аж ахуйн нэгжийн түүхий нүүрсний нийт үйлдвэрлэл 1.2 тэрбум.тн болж өмнөх оны мөн үеэс 66.7 сая.тн-р өссөн бол үүний доторх 8 компанийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 95.9 сая.тн-р өсч, хоёр компанийн үйлдвэрлэл 29.2 сая тонноор буурчээ.
     
    ЭХНИЙ 8 САРЫН БАЙДЛААР НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО 472.1 ТЭРБУМ ТӨГРӨГ ХҮРЭЭД БАЙНА
     
    2021 оны 8 дугаар сарын 23-нд БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн автомашин нэвтрүүлэхийг 14 хоног хязгаарлах шийдвэр гаргаад байсан юм. 
     
    Үүний дараа наймдугаар сарын 31-нээс PCR шинжилгээний хариу нь “Сөрөг” гарсан жолооч нарыг тээврийн хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн ба өнгөрсөн долоо хоногийн байдлаар тус боомтоор нийт 860 орчим автомашин хилээр нэвтэрч, 108.8 мян.тн нүүрс гаргаад байгааг УУХҮЯ мэдээллээ.
     
    Ганцмод боомтод Монголын түүхий коксжих нүүрсний үнэ 2700 юань хүрээд байна. Энэ нь жилийн өмнөхөөс 200 хувиар өссөн дүн боллоо.
     
    Монгол Улс 2021 онд 28.7 сая.тн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолоод байна. 2021 оны эхний 8-н сарын байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл 40 орчим хувьтай байгаа аж.
     
    Харин 472.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн нь 55 хувийн хувийн биелэлттэй байгаа юм. Нүүрсний экспортын биет хэмжээ буурсан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн нь эдийн засагт эергээр нөлөөлж байна.
     
    ЯПОН УЛСЫН НҮҮРСНИЙ ИМПОРТ ӨМНӨХ САРААС 20 ГАРУЙ ХУВИАР ӨСӨВ
     
    Японы Сангийн яамны худалдааны статистик мэдээллээс харахад 2021 оны 7 дугаар сард Япон улсын нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өсч өнгөрсөн сараас 20%-иар өссөн нь 2021 оны 2 дугаар сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм.
     
    2021 оны 7 дугаар сард Япон улсын нүүрсний нийт импорт 15.7 сая.тн байсан нь өмнөх оны мөн үеийн 14 сая.тн-с 12.12% -иар, өмнөх сарын 13.1 сая.тн-с 20.27% -иар өссөн байна.
    НИЙТЭЛСЭН: 2021-09-08 өдөр 18:13:2 цаг