Компанийн түүх
"Эрдэнэс-Тавантолгой”  төсөл 2010.08.27-нд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн уулын ажил албан ёсоор эхлэв. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн  чиглэлээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9010001097 дугаар бүхий гэрчилгээ авч 5435528 регистрийн дугаартайгаар албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн бөгөөд  
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь "Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.
 
"Эрдэнэс-Тавантолгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах,  ус хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийт 822 ажилтантай бөгөөд 100 хувь монгол хүн ажиллаж байна. Нийт ажилтны  62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.
НИЙТЭЛСЭН: 2019-08-07 өдөр 15:56:5 цаг

Та 1072 хувьцааны талаарх
мэдээ мэдээллийг

1800-1072

Тусгай дугаараас авах боломжтой

1072 хувьцаа мэдээллийн төв /page/