“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512.0 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 49.8 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар нийт 114 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 24.5 сая тонн нүүрс борлуулаад байна.