Бидний тухай

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2012 онд Монгол Улсын нийт 2.5 сая иргэнд 1,072 ширхэг хувьцаа эзэмшүүлж байгалийн баялгийг иргэн бүрт хүртээмжтэй хуваарилсан.

Компани нь олон улсын болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, улсын эдийн засгийн хөгжилд урт хугацааны бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжлийн суурийг бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Компанийн мэдээлэл
КОМПАНИЙН НЭР
"Эрдэнэс Тавантолгой" ХК
ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОГНОО
2010 оны 12 сарын 23
АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
MV-011943, MV-016883, MV-016881, MV-016882, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956
ОРДЫН НИЙТ НӨӨЦ
8.1 тэрбум тонн
НИЙТ ХУВЬЦАА
12,000,000,000 ширхэг
ХУВЬ ЭЗЭМШИЛ
73.5%
Төр
26.4%
Иргэд
0.1%
ААН
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Төрийн төлөөлөл 5, Хараат бус гишүүн 4
ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ БАЙГАА КОМПАНИУД
"Тавантолгой төмөр зам" ХХК — 100% "Гашуунсухайт авто зам" ХХК — 40% "Тавантолгой дулааны цахилгаан станц" ХХК — 30% "Гашуунсухайт төмөр зам" ХХК — 17% "Тавантолгой түлш" ХХК — 51%
Байршил

Тавантолгой нүүрсний орд нь Өмнөговийн аймгийн нутагт Монгол-Хятадын хилээс 250 км-ийн зайд байрлах стратегийн ач холбогдол бүхий дэлхийн хэмжээний чулуун нүүрсний орд юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлох, ордын нөөцийг бүрэн ашиглах, цогцоор хөгжүүлэх зорилгоор геологи, хайгуул, судалгааны ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд нөөцийг 29 хувиар нэмэгдүүлэн 2024 онд нүүрсний нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор шинэчлэн тогтоосон.