Эрдэнэс Тавантолгой ХК

СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

2026 – 2029

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор "Компанийн 2026-2029 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталлаа.


Стратеги төлөвлөгөөний зорилго нь компанийн засаглал, ил тод нээлттэй байдлыг олон улсын стандартад нийцүүлж, тогтвортой хөгжил хөгжлийн тогтолцоог сайжруулж, ордын нөөцийг үр ашигтай ашиглаж, үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн бэлэн байдал, оновчтой логистик, төрөлжсөн бүтээгдэхүүн нийлүүлэлт, нэмүү өртөг шингэсэн төслүүд болон дэд бүтцийн хөгжлийг дэмжиж, олборлолт, борлуулалтын үндсэн үйл ажиллагааг тогтвортой өсгөж, нийгэм, байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэхэд стратегийн зорилго оршино.


"
Алсын Хараа
"Бид дэвшилтэт технологи, ур чадварт тулгуурлан үнэ цэнийг бүтээж Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулсан тэргүүлэгч компани байна"
"
Эрхэм Зорилго
"Бид тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, олон улсад өрсөлдөх чадвартай, сайн засаглал бүхий компани байна"
ҮНЭТ ЗҮЙЛС
Ордын нөөц
ОРДЫН НӨӨЦ
Ордын нөөцийг зохистой, хариуцлагатай ашиглаж, өрсөлдөх чадвар, урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг тогтвортой өсгөнө.
Хамт олон
ХАМТ ОЛОН
Ажиллагсдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, ур чадварыг сургалт хөгжлөөр дэмжиж, үр бүтээлийг нэмэгдүүлэн ажиллана.
Байгаль орчин
БАЙГАЛЬ ОРЧИН
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хариуцлагатай уул уурхайн зарчимд суурилж ажиллана.
Технологийн дэвшил
ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ
Технологийн дэвшлийг хөрөнгө оруулалтын үр ашгийн бодлоготой уялдуулж бүтээмжийг нэмэгдүүлэн салбартаа манлайлагч байна.
Хамтын ажиллагаа
ХАМТЫН АЖИЛЛАГАА
Оролцогч талуудын эрх ашгийн уялдааг хангаж, харилцан итгэлцэлд суурилсан үнэ цэнийг бүтээх хамтын ажиллагааг эрхэмлэнэ.

1
ОЛБОРЛОЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ
Ордын нөөцийг иж бүрэн, үр ашигтай ашиглаж, үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, ХЭМАБ болон байгаль орчны тогтвортой байдлыг хангасан хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг бэхжүүлнэ.
2
БОРЛУУЛАЛТ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИ
Зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн, борлуулалтын сувгийг тэлж, логистикийн оновчтой зохион байгуулалт, үнийн хэлбэлзлийн эрсдэлийн хамгаалалтад тулгуурлан борлуулалтын орлогын тогтвортой өсөлтийг хангана.
3
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СТРАТЕГИ
Төслийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
4
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН СТРАТЕГИ
Мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж, мэдээллийн технологийн дэд бүтцийг шинэчилж, дата удирдлага, автоматжуулалт, IoT болон хиймэл оюун ухааны шийдлээр үйл ажиллагааны оновчтой, найдвартай байдлыг хангаж ажиллана.
5
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ (ESG)
Компанийн засаглалыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, нийгэмд хүртээмжтэй, нээлттэй, ил тод, засаглалыг бүрдүүлэх замаар тогтвортой хөгжлийн тогтолцоог бүрэн төлөвшүүлнэ.

Хүний нөөц
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ
Санхүү
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Дотоод хяналт
ДОТООД ХЯНАЛТ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

PDF уншиж байна...