Үйл ажиллагаа

Бүтээгдэхүүн борлуулалт

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу бүтээгдэхүүнээ Монголын хөрөнгийн биржийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны систем(comex.mse.mn)-ээр арилжаалдаг.

Бүтээгдэхүүний төрөл

Баяжуулсан болон түүхий нүүрсний чанарын үзүүлэлтүүд

Борлуулах баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт

Нүүрсний төрөл Кодекс Үнслэг (db) % Дэгдэмхий /daf/ % Барьцалдах чанар Илчлэг (ar) ккал/кг
Коксжих нүүрс WCC1WCC2WCC3 ≤10.5
>10.5–12.0
>12.0
>20–28 >60
Сул коксжих нүүрс W1/3CC1W1/3CC2W1/3CC3 ≤10.5
>10.5–12.0
>12.0
>28–37 >60
Коксжих чанаргүй QTC1QTC2 ≤25 <20 >6000
>5000

Борлуулах түүхий нүүрсэн бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт

Нүүрсний төрөл Кодекс Үнслэг (db) % Дэгдэмхий /daf/ % Барьцалдах чанар Илчлэг (ar) ккал/кг
Коксжих нүүрс CCPCC1CC2CC3 ≤14
>14–19
>19–25
>25–30
>20–28 >65
1/3 коксжих нүүрс 1/3CCP1/3CC11/3CC21/3CC3 ≤14
>14–19
>19–25
>25–30
>28–37 >65
Эрчим хүчний нүүрс TC1TC2TC3 ≤25 <30 >6000
>5500
>5000

Шинжилгээний аргачлал

Нүүрсний техникийн анхан шатны шинжилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц стандартаар гүйцэтгэдэг

MNS GB/T 474:2015MNS ISO 18283:2014ISO 18283:2022

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь нүүрсний техникийн анхан шатны шинжилгээг Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц стандарт, арга аргачлалаар хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж байна. Дээж бэлтгэл (SP)-ийн ажлыг дээрх стандартуудын дагуу гүйцэтгэж байна.

Хязгаар: 0.01–100%ISO 589-2008GB/T 211-2007

Дээжийг 105°–110°-т хатаах шүүгээнд хийж тогтмол масстай болох хүртэл хатааж, массын хорогдлоор чийгийн агууламжийг тооцоолдог. Хэрэв анхны дээж нь чийгтэй бол урьдчилан агаарын хатаалгад оруулж чөлөөт чийгийг тодорхойлдог.

Хязгаар: 0.01–100%MNS GB/T 212:2015

Нүүрсний дээжийн гадаргын чийгийг хатаасны дараах нүүрсний дотоод нүх сүвэнд агуулагддаг чийг юм. Шинжилгээний зарчим нь шинжилгээнд бэлтгэгдэн ирсэн дээжээс стандарт нөхцөлийн дагуу жигнэн авч, 105°–110°-ийн температурт тогтмол жинтэй болтол хатааж, чийгийн агууламжийг массын хорогдлоор тооцоолон гаргадаг.

Хязгаар: 0.01–100%ISO 1171:2010MNS 0652:1979MNS GB/T 212:2015

Тодорхой хэмжээний масстай дээжийг шатаах зууханд хийж, тодорхой хурдаар температурыг 815±10° хүртэл нэмэгдүүлэх ба дээжийг тогтмол жинтэй болтол нь уг температурт шатаана. Шатаалтын дараах үлдэгдлийн жингээр нүүрсэн дэх үнслэгийн хувь хэмжээг тооцож гаргадаг.

Хязгаар: 0.01–100%MNS ISO 17246GB/T 212-2015

Тодорхой масстай нүүрсний дээжийг жигнэн авч тагтай тигельд хийж, 900±10° температуртай зууханд тодорхой хугацаанд байлгана. Шатаалтын дараах жингийн хорогдлыг хувиар илэрхийлж чийгийн агууламжийг хассаны дараа дэгдэмхий бодисын агуулга тодорхойлдог.

Хязгаар: 0.01–100%ISO 19579GB/T 214-1996

Тодорхой масстай нүүрсний дээжийг шатаах хоолойд хүчилтөрөгчийн урсгалд шатаана. Тухайн дээжийн нийт хүхэр нь исэлдэж хүхрийн диоксидод хувирна. Үүссэн хүхрийн диоксидийн хэмжээг хэт улаан туяаны мэдрэгчийн тусламжтайгаар тодорхойлдог.

Хязгаар: 1000–8300 ккал/кгISO 1928:2009GB/T 213-2008

Тодорхой масстай нүүрсний дээжийг 2.8–3.0 МПа даралттай хүчилтөрөгчийн орчинд колориметрийн бортгон дотор бүрэн шатаахад үүсэх дулааны өөрчлөлтөөр илчлэгийн хэмжээг тооцоолдог.

Хязгаар: 1–9ISO 501:2003GB/T 5448-1996

Тодорхой масстай нүүрсний дээжийг хугацаа болон температурын стандарт нөхцөлд тагтай тигельд халаахад үүссэн коксын үрлийг стандарт дүрстэй харьцуулан дээжийн хөөлтийн зэргийг тодорхойлдог.

Хязгаар: 5:1/3:3MNS-ISO 15585GB/T 5447-1997

Нүүрсний дээжийг тодорхой харьцаагаар стандарт антрациттай хольж 850°-т шатаасны дараа эргэлдэгч хүрдэт машинд хийж тодорхой хурдаар эргүүлнэ. Эргэлтийн дараах бүхэл хэсгийн масс болон анхны массын харьцаагаар нүүрсний барьцалдах чанарыг тодорхойлдог.

Бүтээгдэхүүн худалдан авах

Биржийн арилжааны системд бүртгүүлж, нүүрсний худалдааны дуусгавар хийгтүн

comex.mse.mn руу орох