2010
2010
2010

КОМПАНИ БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоол болон Засгийн газрын 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компани (ХК)-ийг байгуулсан нь компанийн суурь тавигдсан түүхэн үйл явдал болов.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2011
2011
2011

ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Цанхийн зүүн уурхайн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, албан ёсоор олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэв.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2012
2012
2012

2.5 САЯ ИРГЭНД ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭВ

Монгол Улсын нийт 2.5 сая иргэн бүрт 1,072 ширхэг хувьцаа эзэмшүүлсэн нь компанийн нийгмийн хариуцлага, иргэдийн шууд оролцоог хангах томоохон шийдвэр болсон.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2013
2013
2013

ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭВ

Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр компанийн олборлолтын чадавхыг өргөтгөж, нийт үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2016
2016
2016

20 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОВ

Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 сая тонн нүүрс олборлон, үйлдвэрлэлийн хэмжээг шинэ түвшинд хүргэв.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2017
2017
2017

ЗЭЭЛИЙГ БҮРЭН БАРАГДУУЛАВ

Чалко компаниас авсан 350 сая ам.долларын зээл болон Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээлийг бүрэн барагдуулж, санхүүгийн сахилга батыг нотолсон түүхэн үйл явдал болж, улсын хэмжээнд зээлээ хугацаанд нь бүрэн төлсөн анхдагч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэгээр тодров.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2018
2018
2018

НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭ ШИНЭЧЛЭГДЭВ

Тавантолгойн ордын нөөцийн нэгдсэн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, компанийн нөөцийн үнэлгээг албан ёсоор шинэчлэв.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2019
2019
2019

1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАВ

• Тээвэр логистикийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор Гашуунсухайт болон Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийг эхлүүлэв. • Компани анх удаа 1 тэрбум ам.долларын орлоготой ажилласан нь санхүүгийн өсөлтийн томоохон үзүүлэлт болов. • Чанарын удирдлагын ISO 9001:2015, ХЭМАБ-ын ISO 45001:2018, Байгаль орчны ISO 14001:2015 олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр компанийн үйл ажиллагааны олон улсын нийцлийг баталгаажуулсан.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2020
2020
2020

АНХ УДААГАА НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАВ

• 1,072 хувьцаа эзэмшигч нийт 2.5 сая иргэнд анх удаа ногдол ашиг хуваарилж, хувьцааны бодит өгөөжийг бий болгосон. • 70 сая дахь тонн нүүрсээ олборлов.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2021
2021
2021

243 САЯ ДОЛЛАРЫН БОНД ГАРГАВ

Монголын хөрөнгийн зах зээлд дотоодын хамгийн том хэмжээтэй, 243.0 сая ам.долларын дүнтэй бондыг амжилттай гаргасан нь санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг бий болгосон.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2022
2022
2022

ДЭВШИЛТЭТ ДЭМЖЛЭГ БА ШИНЭ ТӨСЛҮҮД ЭХЛҮҮЛЭВ

• Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв зэрэг томоохон төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэв. • Төмөр замуудын суурь бүтцийг ашиглалтад оруулж, нүүрс тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв. • ISO 37301:2021 Нийцлийн менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлж, компанийн засаглалын болон ёс зүйн шаардлагыг олон улсын түвшинд хүргэв.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2023
2023
2023

100 САЯ ДАХЬ ТОНН НҮҮРСЭЭ ОЛБОРЛОВ

• Нүүрсний цахим арилжааг эхлүүлж, хил нөхцлөөр биржээр нүүрс борлуулах шинэ тогтолцоонд шилжив. • 100 сая дахь тонн нүүрс олборлон, үйлдвэрлэлийн түүхэн шинэ амжилт тогтоов. • Цогтцэций суманд “Шинэ суурьшлын бүс”-ийн төлөвлөгөөг боловсруулж, хүлээлгэн өгч, уурхайн бүсийн хөгжлийг дэмжив. • Уурхайчдын орон сууцны “Эрдэнэс хотхон”-ыг ашиглалтад оруулж, нийгмийн хариуцлагын бодлогоо хэрэгжүүлэв. • “ЭТТ Бонд”-ын төлбөрийг бүрэн төлж барагдуулж, хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ баталгаажуулав.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2024
2024
2024

НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРОВ

• Тавантолгойн ордын нөөц, баялгийг 29 хувиар нэмэгдүүлж, А+В+С зэргээр 6.9 тэрбум, А+В+С+Р зэргээр 8.1 тэрбум тоннд хүргэсэн бөгөөд уг тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. • Жилд 10 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий нүүрс баяжуулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт ашиглалтад оруулж, бүтээгдэхүүний чанар, зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн. • Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг ашиглалтад оруулснаар тээврийн үр ашиг, зохион байгуулалт сайжирч, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг ханган ажиллав.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2025
2025
2025

ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

• Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн уулын ажлыг эхлүүлэв. • Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв. • Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарч буй хаягдал нүүрсийг дахин боловсруулж эхэллээ. • Түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулав.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
2026
2026
2026

Бортээгийн ордын нээлтийг хийж, олборлолтын ажлыг эхлүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийн нээлтийг албан ёсоор хийж, олборлолт, хөрс хуулалтын ажлыг эхлүүллээ. Бортээгийн орд нь өнөөгийн судалгааны түвшинд ил аргаар ашиглах 424.2 сая тонн баталгаат нөөцтэй бөгөөд үүний 95 хувийг 1/3 коксжих нүүрс, 5 хувийг эрчим хүчний нүүрс эзэлдэг. Уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 15 сая тонн нүүрс олборлох боломж бүрдэх юм.

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК
3847
01 / 15