Нүүрс тээвэрлэлт
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь дотоод болон экспортын чиглэлд тасралтгүй, найдвартай зохион байгуулагдаж, нэгдсэн ложистикийн оновчтой шийдлээр хэрэгждэг. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжсэнээр тээвэрлэлтийг нээлттэй тендерийн зарчмаар сонгон гүйцэтгэж, ил тод байдал, өрсөлдөөн, үр ашгийг шинэ шатанд хүргэж байна.
Олборлолт
Уурхайг төлөвлөх, өрөмдлөг, тэсэлгээ хийх, ачих, овоолго руу тээвэрлэх
Боловсруулалт
Нүүрс баяжуулах үйлдвэрт бэлтгэх, ангилах, баяжуулах
Борлуулалт
Монголын хөрөнгийн биржийн уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаа хийх
Тээвэрлэлт
Худалдан авсан хэрэглэгчдэд нийлүүлэх, тээвэрлэн хүргэж өгөх

Тээврийн үйл ажиллагаа
Тээврийн компаниудад хүргэх мэдээлэл
Ерөнхий гэрээ
Нэг ба түүнээс дээш нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчтэй 1 хүртэл жилийн хугацаатай байгуулна. Шалгарсан нийлүүлэгчийг цахим дэлгүүрт бүртгэнэ.
02Тендер шалгаруулалт
Нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авахдаа үнийн санал дуудах аргыг ашиглан хамгийн бага үнийн саналаар шалгаруулна.
Нүүрс тээврийн гэрээ
Санал болгож буй тээврийн хэрэгслийг шалган хүлээн авч нүүрс тээврийн гэрээ байгуулж, тээвэрлэлтийн нөхцөл, хугацаа, талуудын эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлно.
Тээврийн гүйцэтгэл
Гэрээний дагуу нүүрсийг заасан чиглэл, зайд тээвэрлэхэд хяналт тавин удирдан чиглүүлэх. Тээврийн явцад чанар, аюулгүй байдал, хугацаа, үр ашгийг хангуулахад тасралтгүй хяналт тавьж ажиллана.
Тээврийн багц / Ангилал
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээврийн үйлчилгээгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер нь нийт 10 багцтай.
| Тээврийн багц / Ангилал | Дундаж зай | Ерөнхий шаардлага | Үнийн дээд хязгаар 1 тн/км |
|---|---|---|---|
| Багц - 1Дотоодын богино зайн тээвэр | 30-с доош км | 21-с доошгүй дан чиргүүлтэй өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл | 513.9 ₮ |
| Багц - 2Дотоодын богино зайн тээвэр | 30-с доош км | 25-с доошгүй угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэл | 513.9 ₮ |
| Багц - 3Уртын тээвэр | 200-с дээш км | 21-49 хооронд угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 187.87 ₮ |
| Багц - 4Уртын тээвэр | 200-с дээш км | 50-с дээш угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 187.87 ₮ |
| Багц - 5Уртын тээвэр | 200-с дээш км | 21-49 хооронд дан чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 187.87 ₮ |
| Багц - 6Экспортын тээвэр | 42-с доош км | 21 угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 965 ₮ |
| Багц - 7Экспортын тээвэр | 42-с доош км | 50 угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 965 ₮ |
| Багц - 8Экспортын тээвэр | 42-с доош км | 71 угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 965 ₮ |
| Багц - 9Хосолсон тээвэр | 220-с дээш км | 100-с дээш угсраа чиргүүлтэй, чингэлэг тээврийн хэрэгсэлтэй | 264.80 ₮ |
"Ерөнхий гэрээний журам"-ын дагуу зарлаж зохион байгуулна.
Тээврийн
чиглэл
Логистикийн систем
Авто тээвэр
8 чиглэл
Төмөр замын тээвэр
2 чиглэл