Үйл ажиллагаа

Нүүрс баяжуулалт

Нүүрс баяжуулах үйлдвэр нь хатуу коксжих нүүрс, хагас коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Нийт жилд 30 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай гурван блокоос бүрдэнэ.

10 сая тонн хүчин чадал
96.6% усны дахин ашиглалт
33% ашгийн түвшин өсөлт
450+ шинэ ажлын байр

Үйлдвэрийн
технологи

Хоёр шатны хүнд орчны циклон

50мм - 1мм ширхэглэл

TBS /нягтаар тунаах машин/

1мм - 0.25мм ширхэглэл

Флотмашин

- 0.25мм ширхэглэл

Технологийн схем

Технологийн схем

Үйлдвэрийн мэдээлэл

Нүүрс баяжуулах үйлдвэрийн үндсэн мэдээлэл, үзүүлэлтүүд

01

Үйлдвэрийн тухай

Нүүрс баяжуулах үйлдвэр нь хатуу коксжих нүүрс, хагас коксжих нүүрс, завсрын бүтээгдэхүүн буюу эрчим хүчний нүүрс зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бөгөөд тус бүр нь жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай 3 блок буюу жилд нийт 30 сая тн хүчин чадалтай.

02

Нэгдүгээр үе шат

Жилд 10 сая тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг саарал ус цэвэршүүлэх байгууламжтай, вагон болон авто ачилтын системтэй, 261 хүний ажилчдын хотхон, оффисыг цогцоор нь шийдэн ашиглалтад оруулсан.

03

Бүтээгдэхүүний чанар

MNS 6457:2023 дугаартай "Нүүрсний чанарын ангилал" стандартад тусгагдсан баяжуулсан чулуун нүүрсний чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

04

Техник хангамж

Хөөсрүүлэгч урвалж (OTZ-100), цуглуулагч урвалж (дизель түлш), орчин тохируулагч (магнетит), флокулянт гэсэн 4 урвалжийг технологийн процесст тогтмол хэрэглэнэ.