Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МЕХАНИКЧ /ДУГУЙНЫ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-05-03
Анкет хүлээн авч дуусах
2024-05-10
Анкет бөглөсөн
49 хүн
Орон тоо
4
Дэлгэрэнгүй
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Уурхайн үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглагдаж буй R16-R63 хүртэлх хүнд машин механизм, дунд оврын дугуйн угсралт, суурилуулалт, шилжүүлэх, засварлах, задлах, угсрах ажилбарыг технологийн дагуу гүйцэтгэх.
- Дугуйн хэмжилт, ашиглалтыг нөхцөлийг зөв тогтоох, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах.
- Дугуйн хийн даралт, хээний элэгдэл, халалт, гадна байдалд тогтмол үзлэг хийж, ашиглалтын горим, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.
- Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлыг цаг тухай бүрд нь гүйцэтгэх.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Хүнд даацын болон дунд оврын техник, тоног төхөөрөмжийн дугуй засвар үйлчилгээ, ашиглалтын мэдлэгтэй байх;
- Уул уурхай болон дугуй засварын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Дугуй солигч машин дээр ажиллах чадвартай, эрхийн үнэмлэхтэй байх;
- Дугуй засварлах технологийг эзэмшсэн байх;
- В,С,М ангиллын жолооч байх;
- Даралтад сав, оосорлогч дохиочны эрхийн үнэмлэхтэй байх;
- Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;
- Ёс зүйн хэм, хэмжээг сахидаг байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Идэвхитэй ашигладаг цахим хаягаа, зөв оруулахыг анхаарна уу.
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.