Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /ЗАСВАР ТӨЛӨВЛӨЛТИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-05-03
Анкет хүлээн авч дуусах
2024-05-10
Анкет бөглөсөн
50 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Засвар, үйлчилгээний ажилбарыг өдөр тутам, долоо хоног, сараар нарийвчлан төлөвлөх, төлөвлөгөөний дагуу засварын үйл явц, гүйцэтгэлд хяналт тавьж төлөвлөгөөт бус эвдрэл гэмтлийг бууруулж техникийн бэлэн байдлыг хангаж ажиллах;
- Урт хугацааны засварын хуваарь, их засварын ажлыг төлөвлөн техникийн найдварт ажиллагааг хангах;
- Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй судалгаа, шинжилгээний ажлыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Уул уурхайн механик инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Уул уурхайн салбарт механикаар 3-аас доошгүй, засварын төлөвлөлтөөр 3-аас доошгүй жил тус тус ажилласан байх;
- Хүнд даацын техник, тоног төхөөрөмжийн урт болон богино хугацааны засварын төлөвлөгөө гаргаж байсан ажлын туршлагатай байх;
- Техникийн англи хэлний аман болон бичгийн чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
- Найруулга зүйн болон үгийн алдаагүй бичих чадвартай байх;
- Засварын ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, хүн хүчний тооцоог үнэн зөв гаргах чадвартай байх;
- Оффисын өргөн хэрэглээний программуудын ахисан түвшний чадвартай байх;
- Техникийн мэргэжлийн SIS, LINDIAG, SCULI, QuickServe, оношилгооны программ хангамжийн мэдлэгтэй, ажиллах чадвартай байх;
- Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалтын мэдлэгтэй байх;
- “В” ангиллын жолооны үнэмлэхтэй байна.
- Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Идэвхитэй ашигладаг цахим хаягаа, зөв оруулахыг анхаарна уу.
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.