Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЕХАНИКЧ /ЗАСВАРЫН ДУНД ОВРЫН ЗАСВАР ХАРИУЦСАН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 6 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-05-03
Анкет хүлээн авч дуусах 2024-05-10
Анкет бөглөсөн 83 хүн
Орон тоо 6
Дэлгэрэнгүй

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:  


  1. Салбарын дунд оврын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай хийж гүйцэтгэх. 
  2. Удирдлагаас өгсөн цаг үеийн ажлыг цаг тухай бүрд нь гүйцэтгэх.
  3. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:


  1. В,С,М ангиллын жолооны эрхийн үнэмлэхтэй байх;
  2. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;
  3. Засварын чиглэлээр мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;
  4. Уул уурхайн компанид (SV, LV, LT, GN ангилал) дунд оврын техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр мэргэжлийн дагуу 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  5. Дунд оврын техникийн хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах ангийн засварын арга барил эзэмшсэн туршлагатай байх;
  6. Оношилгооны программ хангамж ашиглах чадвартай байх;
  7. 12,24В-ын цахилгаан системийн анхан буюу түнээс дээш мэдлэгтэй байх;
  8. Техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн засвар үйлчилгээний ном гарын авлага ашиглах чадамжтай байна.
  9. Систем эд ангийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээг бие дааж оношилж засварлах чадамжтай байна.
  10. Техникийн англи хэлний мэдлэгтэй байх;
  11. Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
  12. Хувийн зохион байгуулалт сайтай байх;
  13. Илүү цагаар ажиллах, ачаалал даах чадвартай байх;
  14. Ёс зүйн хэм, хэмжээг сахидаг байх;
  15. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  16. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  17. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 

Идэвхитэй ашигладаг цахим хаягаа, зөв оруулахыг анхаарна уу.

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.