Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ОПЕРАТОР /АВТО КРАНЫ 80ТН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-05-03
Анкет хүлээн авч дуусах 2024-05-10
Анкет бөглөсөн 20 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:  


  1. Засвар үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааны ажилд ашиглагдах 80тн-ын даацтай автокран, 10 тн-ын даацтай сэрээт өргөгч, 3.5 тн-ын даацтай манифляторт кран, засварын зориулалттай гүүрэн кран болон бусад тоног төхөөрөмжийг жолоодох, техникийн эд анги, ачаа, бараа материалыг өргөх, буулгах, стандартын дагуу ажлыг аюул осолгүй гүйцэтгэх.
  2. Тоног төхөөрөмж бусад шаардлагатай зүйлсийг өргөх буулгах, хүргэх, тээврийн хэрэгсэлд аюулгүй ажиллагааны зааврын дагуу ачих, буулгах үйл ажиллагаандаа ХАБЭА-н дүрэм, зааврыг дагаж мөрдөх.
  3. Удирдлагаас өгсөн цаг үеийн шинжтэй судалгаа, шинжилгээний ажлыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэх.
  4. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:


  1. “В, С” ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
  2. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой;
  3. Мэргэжлээрээ уул уурхайн салбарт 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх;
  4. Өргөх тээвэрлэх машин механизмын автокранчны үнэмлэхтэй байх;
  5. 60тн-оос дээш даацтай автокран дээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
  6. Автокран, манипулятор кран ажиллуулах, оосорлох хэрэгслүүд, гинж, уян татлага, дэгээ, гогцоо, дамарны бүрэн бүтэн байдлыг хариуцаж үзлэг шалгалтыг тогтмол хийх, дутагдлыг арилгах чадвартай байх;
  7. Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
  8. Хувийн зохион байгуулалт сайтай байх;
  9. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

 

  • Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтантай эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.
  • Идэвхитэй ашигладаг цахим хаягаа алдаагүй, зөв оруулахыг анхаарна уу. Учир нь сонгон шалгаруулалтай холбоотой мэдээллийг цахим хаягаар нь хүргэх болно.

 


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.