Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ТӨЛӨВЛӨЛТИЙН/

Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-05-09
Анкет хүлээн авч дуусах 2024-05-16
Анкет бөглөсөн 17 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

 

  1. Тавантолгой ордын нүүрсний нөөцийн талбайнуудыг үе шаттайгаар үр ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй техник технологиор нөөцийг иж бүрэн ашиглах тооцоо, судалгаа, төлөвлөлт, зураг төсөл, эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх;
  2. Урт, дунд хугацааны уурхайн төлөвлөлт, зураг төсөл, бусад холбогдох инженерийн тооцоо судалгаа хийх;
  3. Уулын олборлолтын техникийн оновчтой төлөвлөлт, ашиглалтын хяналт, өртөг зардлын тооцоолол хийх;
  4. Уурхай хөгжүүлэлтийн үе шатанд гадны хамтран ажиллагч талуудаас ирүүлсэн техникийн асуудалд хариулт өгөх, ажил үүргээ уялдуулах;
  5. Төлөвлөлтийн багийн чиг үүрэгт хамаарах сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах;
  6. Төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэтгэхэд хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  1. Уул уурхайн ашиглалтын технологи эсхүл Уул уурхайн менежмент мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ болон түүнтэй дүйцэхүйц ажлын байранд 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  3. MS Excel программын ахисан түвшний мэдлэгтэй буюу үйлдвэрлэлийн дата өгөгдлийн логик бүтцийг тодорхойлж, өгөгдөл хадгалах, боловсруулах оновчтой загварууд үүсгэх, автоматжуулах, дүн шинжилгээ хийх, төлөвлөх ур чадвартай байх;
  4. Уул уурхайн мэргэжлийн программ хангамж буюу Micromine, Sprу болон түүнтэй ижил төстэй программууд дээр ажилладаг бол давуу тал болно;
  5. Microsoft Power BI, Microsoft PowerApps, Power Automate (Microsoft Office 365) программыг эзэмшсэн бол давуу тал болно;
  6. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно;
  7. Өргөн цар хүрээний төсөл хөтөлбөр, дата боловсруулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
  8. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, ажлын ачаалал даах чадвартай байх;
  9. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  10. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  11. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
  12. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  13. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй байх;

 



Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 706 тоот, Утас: 976-75055555 /608/

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

 


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.