Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ТӨСӨВЧИН/

Үнэт цаас, санхүүжилтийн хэлтэс - Төв оффис Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-05-09
Анкет хүлээн авч дуусах 2024-05-16
Анкет бөглөсөн 3 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:    

 

  1. Барилга байгууламжтай холбогдолтой ажлуудын баримт бичиг боловсруулах.
  2. Шинээр батлагдсан норм, дүрэм, стандарт, судалгааг үндэслэн компаниас хэрэгжүүлж байгаа урт, дунд, богино хугацааны бүтээн байгуулалтын томсгосон төсөв боловсруулж удирдлагыг мэдээллээр хангах.
  3. Барилга байгууламжийн ажлын төлөвлөлт гаргаж шаардлагатай барилгын ажлын зураг төслийн дагуу төсөвт өртгийг тооцох.
  4. Барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах.
  5. Барилгын норм ба дүрэм, стандарт, барилга угсралтын ажлын технологийг мөрдүүлэх.
  6. Барилга угсралтын ажилд тавигдах техникийн болон дүрэм, журам, гэрээний шаардлагуудыг тодорхойлох
  7. Гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулна.
  8. Бараа, материалын орц, норм, чанар, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, ажиллах хүч тэдгээрийн үнэ ханшийн судалгаа хийх.
  9. Барилгын угсралтын талбай дээр хэмжилт ажлын тоо хэмжээ, ажлын хөлсийг үнэн зөв, бодитой бодож тооцоолох.
  10. Барилга, дэд бүтцийн газрын тайлан, төлөвлөгөө болон хурлын тэмдэглэл зэрэг бичиг хэргийн ажлыг хөтлөх, бүртгэлжүүлэх, баталгаажуулах.
  11. Тооцоолсон төсөв өөрчлөгдсөн, буруу бодогдсон тохиолдолд дахин хэмжилт хийж шалтгааныг тодруулах, төсвийг баталгаажуулах.
  12. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


Ажлын байранд тавигдах шаардлага:  

 

  1. Барилгын менежмент эсвэл барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Төсвийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн зэрэгтэй байх;
  3. Үнэ бүрдүүлэлтийн систем, төсвийн норм тооцоолох чадвартай байх;
  4. Төсвийн программын ахисан түвшний мэдлэгтэй байх;
  5. Багаар ажиллах, зохион байгуулах өндөр чадвартай байх;
  6. Албан хэрэг хөтлөлтийн чадвартай байх;
  7. Англи хэлний ярианы болон бичгийн дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
  8. Ажлын хариуцлагатай, цаг ашиглалт сайн байх;
  9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;



Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 706 тоот, Утас: 976-75055555 /608/

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.