Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

АЖИЛТАН /ДЭЭЖ БЭЛТГЭГЧ/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 4 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-05
Анкет хүлээн авч дуусах 2024-06-11
Анкет бөглөсөн 49 хүн
Орон тоо 4
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  1. Уурхайн нүүрс олборлолтын үеийн болон нүүрсний овоолгын хяналт,  ачилт, тээвэрлэлт зэрэг бүх шатанд нүүрсний дээжлэлт, сорьцлолтыг зохих журам, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэн, шинжилгээнд дээжийг хүлээлгэн өгөх, 
  2. Нүүрсний овоолгын хаягдал бохирдол, овоолгын ачилтын үед хяналт тавьж, хариуцсан геологуудад мэдээлэл өгч ажиллах;
  3. Дээжлэлт, сорьцлолт, үр дүнгийн талаар тайлан, бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  1. Геологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй байх;
  2. Нүүрсний хайгуул, дээжлэлтийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  3. Компьютерын хэрэглээний программ эзэмшсэн байх
  4. B ангиллын жолоо барих эрхтэй байх;
  5. Хөдөө орон нутагт ээлжийн зохицуулалтаар ажиллах боломжтой байх;
  6. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  9. Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
  10. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  11. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй байх;



Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.