Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

МЭРГЭЖИЛТЭН /ТӨСӨВЧИН-БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН УГСРАЛТ, ЗАСВАРЫН/

Улаанбаатар хот, Төв оффис 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-05
Анкет хүлээн авч дуусах 2024-06-11
Анкет бөглөсөн 3 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:


  1. Барилга байгууламжтай холбогдолтой ажлуудын баримт бичиг боловсруулах.
  2. Шинээр батлагдсан норм, дүрэм, стандарт, судалгааг үндэслэн компаниас хэрэгжүүлж байгаа урт, дунд, богино хугацааны бүтээн байгуулалтын томсгосон төсөв боловсруулж удирдлагад мэдээллээр хангах.
  3. Барилга байгууламжийн ажлын төлөвлөлт гаргаж шаардлагатай барилгын ажлын зураг төслийн дагуу төсөвт өртгийг тооцох.
  4. Барилга байгууламжийн ажлын гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах.
  5. Барилгын норм ба дүрэм, стандарт, барилга угсралтын ажлын технологийг мөрдүүлэх.
  6. Барилга угсралтын ажилд тавигдах техникийн болон дүрэм, журам, гэрээний шаардлагуудыг тодорхойлох.
  7. Гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулна.
  8. Барилга, дэд бүтцийн газрын тайлан, төлөвлөгөө болон хурлын тэмдэглэл зэрэг бичиг хэргийн ажлыг хөтлөх, бүртгэлжүүлэх, баталгаажуулах.
  9. Тооцоолсон төсөв өөрчлөгдсөн, буруу бодогдсон тохиолдолд дахин хэмжилт хийж шалтгааныг тодруулах, төсвийг баталгаажуулах.
  10. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


Ажлын байранд тавигдах шаардлага:  

 

  1. Барилгын менежмент эсвэл барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Төсвийн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан, мэргэшсэн зэрэгтэй байх;
  3. Үнэ бүрдүүлэлтийн систем, төсвийн норм тооцоолох чадвартай байх;
  4. Төсвийн программын ахисан түвшний мэдлэгтэй байх;
  5. Албан хэрэг хөтлөлтийн чадвартай байх;
  6. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  7. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  8. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  9. Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай байх;
  10. Төрийн болон албаны нууцыг хадгалах.
  11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.