Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
40 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгон хэвшүүлэх;
- Осол, осолд дөхсөн тохиолдол бүрийг мэдээлэх, хариу арга хэмжээ авдаг, эргэж мэдээлдэг арга барилыг бүх ажилтнуудын дунд хэвшүүлэх;
- Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах;
- Нийт ажилтнуудад аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
- Осолд дөхсөн тохиолдлыг бүртгэх болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх, хамтран ажиллах;
- Болзошгүй аюул ослыг илрүүлэхийн ач холбогдлыг хүн бүрт ойлгуулж, аюул ослыг хэрхэн таних талаар сургалт, мэдээллийг байнга хийхээс гадна сургалтанд хамруулах ажилтнуудыг тодорхойлж шаардлагатай сургалтанд хамруулах;
- Удирдлагаас өгсөн ажлын чиглэл, үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээр гаргасан аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхай, чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлж байх.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- ХАБЭА-н инженер, уул уурхайн инженер түүнтэй дүйцэхүйц мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- ХАБЭА-н мэргэжлийн сургалтад хамрагдсан байх;
- Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- ХАБЭА-н тухай хууль тогтоомж, менежментийн системийн талаар мэдлэг сайтай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
- Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Эрсдэлийг үнэлэх, аюулыг илрүүлэх, урьдчилдан сэргийлэх, арга хэмжээ авах;
- Эргэцүүлэн бодож, дүгнэлт гаргах чадвартай байх,
- Хувийн зохион байгуулалттай, нууц хадгалах, ёс зүйн хэм хэмжээг чанд сахидаг байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.