Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ДИСПЕТЧЕР /ТҮР/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
35 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Уурхайн тухайн ээлжинд хийгдсэн уулын ажлын хэмжээг ээлжийн ажил дуусахад экскаватор, автосамосвал болон бусад техник тус бүрээр гүйцэтгэлийг гаргах;
- Ээлжинд ажилласан техник тоног төхөөрөмж, уулын ажлын бүтээлийн тооцоог тухайн ээлж бүрт тайлан боловсруулж, холбогдох албан тушаалтанд хүргүүлэх;
- Уурхайн өдөр тутмын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын явц, гарсан зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар бүрэн мэдээлэл авах, тэмдэглэл хийх, инженер /диспетчер хяналтын/ болон хэлтсийн удирдлагад мэдээлэх;
- Цанхийн баруун уурхайн уулын ажлын хоногт хийгдсэн ажлын нэгтгэл мэдээг 12 цагаас өмнө инженер /диспетчер хяналтын/-т хүргүүлэх;
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, гүйцэтгэлийг эргэж тайлагнах;
- Гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн холбогдох ажилтнуудтай зохих дүрэм журмын хүрээнд мэргэжлийн түвшинд хамтарч ажиллах;
- Ажилтан нь харилцааны соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Уул уурхайн чиглэлийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Эзэмшсэн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Бичиг баримт боловсруулах, бусдад зааж сургах чадвартай байх;
- Компьютерын хэрэглээний программ хангамжийг эзэмшсэн байх;
- MicroSoft Excel программын ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Механик хурдны хайрцагтай B ангиллын тээврийн хэрэгсэл барих эрхтэй байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.