Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЭРҮҮЛ АХУЙЧ /ХҮНСНИЙ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
34 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангуулах талаар батлагдсан хууль тогтоомж, түүнтэй харьцуулан гаргасан тушаал, заавар, журам, аргачилал, стандартын хэрэгжилтийг мөрдөж ажиллах. Байгууллагын ажилтнуудыг эрүүл аюулгүй, илчлэг чанартай хоол хүнсээр хангахад хяналт тавих, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох хүчин зүйлд үнэлгээ өгөх, эрүүл ахуйг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх.
- Хүнсний бүтээгдэхүүнтэй холбогдолтой хордлого, хурц хордлогын шалтгааныг судлах, бүртгэл хөтлөх арга зүйгээр хангах, үзлэг шалгалт судалгаагаар гарсан үр дүн бүрд мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж удирдлагад тайлагнах, зөвлөмж гаргах, бүртгэлд хавсарган ажиллах. Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог хэвшүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Нийгмийн эрүүл мэнд судлаач болон Хүнсний инженер, биотехнологийн сургуулийг хүнсний эрүүл ахуйч, технологи мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Хүнсний эрүүл ахуйчаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
- Сүлжээний орчинд ажиллах чадвар сайтай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.