Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ДУЛААНЫ ИНЖЕНЕР

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2023-06-29
Анкет хүлээн авч дуусах 2023-07-06
Анкет бөглөсөн 10 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. 2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
  2. Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
  3. Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
  4. Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
  5. Төслийн чанар хяналтын төлөвлөгөө гаргах мөрдөж ажиллах;
  6. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ;
  7. Гүйцэтгэгч байгууллагын өдөр тутмын ажилд хяналт тавих, зөвлөмж өгөх. 

Ажлын байранд тавигдах шаардлага: 

  1. Дулааны инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
  3. Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  4. Техник сэтгэлгээ сайтай байх;
  5. Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
  6. Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
  7. Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
  8. Компьютерын өргөн хэрэглээний MS Office, AutoCAD, Visio, Microsoft project программ хангамжийн мэдлэгтэй байх;
  9. Ажлын цаг ашиглалт сайтай байх;
  10. Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
  11. Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
  12. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  13. Баяжуулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  14. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.