Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЭМЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
33 хүн
Орон тоо
2
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм , журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
- Аливаа гэмтсэн, осолдсон хүнд стандартын дагуу анхны тусламжийн үйлчилгээ үзүүлэх;
- Осолдсон, гэмтсэн хүний амь нас, эрүүл мэндийг аврах, эдгэрэлтийн хугацааг богиносгох, гэмтэл өвчлөлийн хүндрэх магадлалыг бууруулах;
- Нийт ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, дархлаажуулах замаар цаашид өвчлөлийн давтамжийг бууруулах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн байх;
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх;
- Яаралтай тусламж судлал, мэс засал, гэмтэл согог судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх;
- Дээрх чиглэлээр үндсэн мэргэшил эзэмшсэн бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
- Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.