Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЭМЧ /МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧИН СУДЛАЛЫН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 1 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-27
Анкет хүлээн авч дуусах 2024-07-03
Анкет бөглөсөн 2 хүн
Орон тоо 1
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм, журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
  2. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлс, хүний эрүүл мэндэд тэдгээрийн нөлөөлөх нөлөөлөл, мэргэжлийн өвчин, тухайлбал түүний шалтгаан, эмгэг жам, эмнэл зүй, оношлолт, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, хөдөлмөр зохицуулалт;
  3. Осолдсон, гэмтсэн хүний амь нас, эрүүл мэндийг аврах, эдгэрэлтийн хугацааг богиносгох, гэмтэл өвчлөлийн хүндрэх магадлалыг бууруулах;
  4. Нийт ажилтанд эрүүл мэндийн боловсрол олгох, дархлаажуулах замаар цаашид өвчлөлийн давтамжийг бууруулах;
  5. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.


Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн байх;
  2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх;
  3. Дотрын анагаах судлалаар үндсэн мэргэшил эзэмшсэн байх;
  4. Уушиг судлал болон мэргэжлээс шалтгаалах өвчин судлалаар төрөлжсөн мэргэжил эзэмшсэн байх;
  5. Уушиг судлал болон мэргэжлээс шалтгаалах өвчин судлалаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  6. Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
  7. Эмнэлгийн ажилтны ёс зүйг нарийн баримталдаг байх;
  8. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  9. Багаар ажиллах чадвартай, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  10. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
  11. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

 


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.