Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД СУДЛААЧ /ТАРХВАР СУДЛААЧ/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-27
Анкет хүлээн авч дуусах 2024-07-03
Анкет бөглөсөн 11 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  1. Халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх, цаашид түгэн тархахаас сэргийлэх, тархалтыг таслан зогсоох арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
  2. Бүртгэгдсэн халдварын дэгдэлтэнд тандалт, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргах, арга зүйгээр хангах;
  3. Хүн амын дунд бүртгэгдсэн халдварт өвчний өвчлөлийн олон жилийн хөдлөл зүйг гаргаж хэтийн төлөв, прогнозыг тодорхойлох;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Талбарын тархвар судлаач болон хүнсний эрүүл ахуйчаар төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн байх;
  3. Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйчаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  4. Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
  5. Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх;
  6. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  7. Багаар ажиллах чадвартай, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  8. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
  9. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

 


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.