Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЭРҮҮЛ АХУЙЧ /ОРЧНЫ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
9 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Гадаад болон дотоод орчин ус, хөрс, агаарын чанарын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
- Орчны бохирдлын улмаас нийтийг хамран дэгдэх халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх;
- Удирдлага болон нийт ажилтныг орчны эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
- Орчны эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээ, судалгааг тогтмол хийж, үр дүнг боловсруулах хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог хэвшүүлэх;
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Орчны эрүүл ахуйч, нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Орчны эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн байх;
- Орчны эрүүл ахуйн судлагдахуун болох ус, хөрс, агаарын аль нэг чиглэлээр нарийсан мэргэшиж, 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Орчны эрүүл ахуйн хэмжилт, үнэлгээ хийх чадвартай байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
- Дата мэдээлэл, хэмжилтийн үр дүнд боловсруулалт хийх, дүгнэлт гаргах, хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай байх
- Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.