Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ЭРҮҮЛ АХУЙЧ /ХӨДӨЛМӨРИЙН/ ТҮР

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-27
Анкет хүлээн авч дуусах 2024-07-03
Анкет бөглөсөн 9 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, дүрэм, журам болон компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлого, дүрэм, журмыг мөрдөж ажиллах;
  2. Мэргэжлээс шалтгаалах өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог уурхайн хэмжээнд бий болгон хөгжүүлэх;
  3. Удирдлага болон нийт ажилтныг хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх;
  4. Хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг тогтмол хийж, эрүүл ахуйн хяналтын тогтолцоог хэвшүүлэх;

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Нийгмийн эрүүл мэнд судлаач, эрүүл ахуйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Хөдөлмөрийн эрүүл ахуйн төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн байх;
  3. Хөдөлмөрийн эрүүл ахуйчаар 3-аас доошгүй жил ажилласан байх;
  4. Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
  5. Шинийг санаачлах, нэвтрүүлэх чадвартай байх;
  6. Багаар ажиллах чадвартай, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  7. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
  8. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;

 


Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/


/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.