Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ОПЕРАТОРЧ /АВТОГРЕЙДЕРИЙН/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-09-30
Анкет бөглөсөн
105 хүн
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, заавар, уурхайн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, уулын ажлын батлагдсан технологийн паспортын дагуу технологийн зам, талбайг тэгшилж түрэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Компанийн үндсэн хөрөнгө болох техникийг үйлдвэрлэлд тогтмол бэлэн байлгахыг эрмэлзэн ажиллаж, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэж, уурхайн үйлдвэрийн бүсэд ээлжийн мастерын заасан нарядын дагуу, уулын ажлыг уурхайн ашиглалтын технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
- Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тогтмол чанартай хийж, үзлэгийн дэвтрийн зааврын дагуу үнэн, зөв бөглөж, эвдрэл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй ээлжийн мастераар дамжуулан засварын хэлтэст мэдэгдэх.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Хүнд машин механизмын операторын эрхийн үнэмлэх /B,C,E,М ангилал/-тэй байх;
- Уул уурхайн салбарт автогрейдерийн оператороор 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- 4.8 м-ээс багагүй хутганы урттай САТ14м автогрейдертэй дүйцэхүйц техник дээр ажиллаж байсан туршлагатай, улсын чанартай замын барилга бүтээн байгуулалтад ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, техник сэтгэлгээтэй байх;
- Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Бичгийн болон тооцоолол хийх чадвартай байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.