Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ОПЕРАТОРЧ /АВТОСАМОСВАЛЫН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-27
Анкет хүлээн авч дуусах 2024-09-30
Анкет бөглөсөн 834 хүн
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, заавар, батлагдсан уулын ажлын паспортын дагуу хөрс, нүүрс тээвэрлэх ажлыг төлөвлөгөөний дагуу ханган биелүүлж ажиллах.
  2. Компанийн үндсэн хөрөнгө болох техникийг үйлдвэрлэлд тогтмол бэлэн байлгахыг эрмэлзэн ажиллаж, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэж, уурхайн үйлдвэрийн бүсэд ээлжийн мастерын заасан нарядын дагуу, уулын ажлыг уурхайн ашиглалтын технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
  3. Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тогтмол чанартай хийж, үзлэгийн дэвтрийн зааврын дагуу үнэн, зөв бөглөж, эвдрэл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй ээлжийн мастераар дамжуулан засварын хэлтэст мэдэгдэх.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
  2. Хүнд даацын өөрөө буулгагч автосамосвалын операторын эрхийн үнэмлэх /B,C,E,M ангилал/-тэй байх;
  3. Уул уурхайн салбарт автосамосвалын оператороор 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  4. /100тн/-оос багагүй даацтай автосамосвал дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
  5. Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, техник сэтгэлгээтэй байх;
  6. Ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх, ажлын ачаалал даах чадвартай байх;
  7. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
  8. Бичгийн болон тооцоолол хийх чадвартай байх;
  9. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил, соёлтой байх;

 

 

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./

Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.