Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ЖОЛООЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
12 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- “Эрдэнэс нэгдсэн терминал цогцолбор”-ын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, ээлжинд гарах буух үеийн зорчих автобусны /дунд овор/ жигд тасралтгүй ажиллагааг хангах, техникийн бэлэн байдал, тэдгээрийн ашиглалт, батлагдсан хуваарийн дагуу албанд ирсэн зорчих хөдөлгөөний захиалгын дагуу Цогцолборын ажилтнуудын албан ажлын хэрэгцээнд автомашинаар үйлчлэх, шаардлагатай үед орон нутаг хот хоорондын тээвэрлэлт хийх, холбогдох дүрэм, журмыг мөрдөх, осол аваар гаргалгүйгээр өндөр хариуцлагатай ажиллах;
- Өөрийн хариуцсан болон хэлтсийн харъяаны бусад тээврийн хэрэгслүүдийн найдвартай ажиллагааг тасралтгүй хангах, тэдгээрийн өдөр тутмын парк ашиглалтын явцад хяналт тавих;
- Техник ашиглалтын үед гарсан эвдрэл, гэмтлийг яаралттай мэдээлж, арга хэмжээ авах;
- Албаны харъяаны тээврийн хэрэгслүүдийн ашиглалтыг сайжруулах, техникийн нөхцлийг нэмэгдүүлэх боломжийг судлан удирдах албан тушаалтнуудад танилцуулах;
- Удирдлагаас өгсөн ажлын чиглэл, үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээр гаргасан аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхайн чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлж байх;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Монгол Улсын жолооны В, С, Д, М ангиллын эрхтэй, автогрейдер, индүү, автоачигч барих эрхийн үнэмлэхтэй байх;
- Уул уурхайн салбарт 2-оос доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх;
- Бусад техник дээр ажиллах тодорхой чадвартай бол давуу тал болно.
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх;
- Техник сэтгэлгээтэй, хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилчидтай эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.