Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
МЕХАНИК ИНЖЕНЕР
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2023-06-29
Анкет хүлээн авч дуусах
2023-07-06
Анкет бөглөсөн
22 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- 2021-2025 оны дунд хугацааны “А6-20 Бизнес төлөвлөгөө”, компанийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулсан үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
- Тавантолгой ордыг түшиглэн барих нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах, төслийн оролцогч талуудыг мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх;
- Гүйцэтгэгчийн зүгээс ирсэн талбайн инженерчлэлийн асуулт, асуудлууд болон өөрчлөлтүүдийг зохицуулж дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
- Гүйцэтгэгчид ажлыг аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөөний дүрэм, журам, төслийн журамд нийцүүлэн гүйцэтгэж буй эсэхэд хяналт тавих;
- Гүйцэтгэгчдээс гаргасан механик угсралт болон өргөлтийн инженерчлэлтэй холбоотой асуулт, асуудлууд, өөрчлөлтүүдэд дэмжлэг үзүүлэн харилцан хамтран ажиллана;
- Үйлдвэрлэл, угсралт, иж бүрдэл болон суурилуулах эд ангийг боловсруулж, сайжруулах, тэдгээрийг угсрах үйл явцад хяналт тавьж ажиллах;
- Үйлдвэр ашиглалтад ороход шаардлагатай урвалж, багаж, сэлбэг хэрэгслийн тоо хэмжээг тодорхойлох, мэдээллийн санг үүсгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт зохион байгуулах;
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хувиар гаргах;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Үйлдвэрлэлийн механик инженер мэргэжлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Ижил төстэй төслүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Удирдан зохион байгуулах чадвартай байх;
- Бодлого төлөвлөлт, боловсруулалт хийх чадвартай байх;
- Техник сэтгэлгээ сайтай байх;
- Тоног төхөөрөмжийн ажиллах горим, эвдрэлийн дүн шинжилгээ, засвар үйлчилгээ хийх чадвартай байх;
- Багаар ажиллах чадвартай, эерэг зөв хандлагатай байх;
- Идэвх санаачилгатай, шинийг эрэлхийлэгч байх;
- Компьютерын өргөн хэрэглээний болон AutoCAD, SolidWork программ дээр ажиллах чадвартай байх;
- Ажлын цаг ашиглалт сайтай байх;
- Гадаад хэлний зохих төвшний мэдлэгтэй байх;
- Ярианы болон бичгийн, харилцааны ур чадвартай байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 708 тоот, Утас: 976-75055555 /310/
“Эрдэнэс Тавантолгой” ХК зуучлагчаар дамжуулан иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулдаггүй тул ажил горилогч та бүхэн аливаа зуучлалын үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон хувь хүнээс сэрэмжилнэ үү.
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.