Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

АЖИЛТАН /ОНЦГОЙ БАЙДЛЫН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 3 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-06-27
Анкет хүлээн авч дуусах 2024-07-03
Анкет бөглөсөн 13 хүн
Орон тоо 3
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын журам болон холбогдох стандарт дүрэм, журмын хэрэгжилтийг компанийн хэмжээнд хангуулах, улмаар компанийн ажилтны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, гамшиг осол, гал түймрийн аюулын үед хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулах, гал унтраах бүлгийн бүрэлдэхүүний техник багаж хэрэгслийн байнгын бэлэн байдлыг хангах;
  2. Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын журам болон гал унтраах норм, дүрэм, зааврыг компанийн хэмжээнд хэрэгжүүлэх;
  3. Болзошгүй осол аваар, байгалийн гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин болон эд хөрөнгөнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлын хэмжээг бууруулах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
  4. Нийт ажилтныг аливаа гамшиг осол, гал түймрээс сэргийлэх мэргэжлийн сургалт, арга зүйгээр хангах;
  5. Компанийн хэмжээнд барилга байгууламж объектуудын галын аюулгүй байдлыг хангуулах, үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж хариу арга хэмжээг авч байх;


Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Аврах, гал сөнөөгчийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх;
  2. Онцгой байдлын сургуулийг онцгой байдал-гамшиг судлал мэргэжлээр суралцаж төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бол давуу тал болно.
  3. Онцгой байдлын албанд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  4. Галын үндсэн норм, нормативыг бүрэн хангаж чаддаг байх;
  5. Аврах, гал унтраах тоног төхөөрөмж, багаж зэвсэглэмжийг ажиллуулах чадвартай байх;
  6. В ангилалын жолооны үнэмлэхтэй байх;
  7. Эрүүл чийрэг биетэй, илүүдэл жингүй байх;
  8. Асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай байх;
  9. Баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  10. Багаар ажиллах чадвартай байх, хувийн сахилга баттай, хариуцлагатай, нууцыг хадгалах, зарчимч байх;
  11. Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;

 


 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.