Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ИНЖЕНЕР /БАЙГАЛЬ ОРЧНЫ/
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-06-27
Анкет хүлээн авч дуусах
2024-07-03
Анкет бөглөсөн
20 хүн
Орон тоо
1
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Байгаль орчны хууль тогтоомжийн нийцэл, стандартын тохирол, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч нэгж тус бүртэй уялдаа холбоотой ажиллаж, шийдвэрлэх аргыг хамтран тодорхойлох. Хэлтсийн үйл ажиллагааны чиглэл, төлөвлөлтийн дагуу өдөр тутмын зохион байгуулалтыг хийх;
- Хяналтын байгууллагын хяналт шалгалтын бэлтгэлийг хангах, үл нийцлийг арилгах төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг хангах, туслан гүйцэтгэгч гэрээт компаниудын байгаль орчны нийцлийг хангуулах зорилгоор мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, хяналт шалгалт хийх;
- Уурхайн үйл ажиллагааны хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөллийг тодорхолойлох, судлан бүртгэх, хяналт шинжилгээний аргачлал, хөтөлбөр боловсруулж хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүрээлэн буй орчны инженер, байгаль орчны хяналт үнэлгээ, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр их сургууль төгссөн байх;
- Байгаль орчны тандан судлал, байгаль орчны аудиторын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх;
- Баримт бичиг боловсруулах өндөр чадвартай байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх;
- Багаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай,
- Харилцаа хандлага сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.