Эрдэнэс Тавантолгой ХК

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Ажлын байрны зар Сонгон шалгаруулалтын явц
Нэвтрэх
Ажлын байрны зар руу буцах

ИНЖЕНЕР /ТӨЛӨВЛӨЛТИЙН/

Өмнөговь аймаг, Цогтцэций сум 2 орон тоо
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо 2024-07-30
Анкет хүлээн авч дуусах 2024-08-05
Анкет бөглөсөн 36 хүн
Орон тоо 2
Дэлгэрэнгүй

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 

  1. Таван толгой ордыг ашиглахтай холбоотой уурхайн дунд, богино хугацааны төлөвлөгөө, зураг төсөл, тайлан болон бусад холбогдох төсөл, төлөвлөлтүүдийн боловсруулалт, хэрэгжилт зэргийн уурхайн технологитой холбоотой бүхий л тооцоо, судалгаа, төлөвлөлт, тайлангийн ажлуудыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
  2. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

  1. Уул уурхайн ашиглалтын технологи, уул уурхайн маркшейдер инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  2. Уул уурхайн инженерийн программууд дээр ажилладаг бол давуу тал болно;
  3. Уурхайн дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байсан бол давуу тал болно;
  4. Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол давуу тал болно;
  5. Оффисын өргөн хэрэглээний программуудын ахисан түвшний чадвартай байх;
  6. Шинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх;
  7. Багаар ажиллах, харилцааны ур чадвартай, ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх;
  8. Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч байх,
  9. Ажлын ачаалал даах чадвартай байх;
  10. Төрийн болон албаны нууц хадгалах, итгэл даах чадвартай байх;
  11. Орон нутагт ажиллах боломжтой байх;
  12. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй байх;
  13. Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;




Сонирхож буй ажил горилогчид hub.ett.mn сайт руу нэвтрэн орж цахимаар өргөдлийн маягтыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор бөглөнө үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/

 

 

/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчидтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно./


Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.