Эрдэнэс Тавантолгой ХК
НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Ажлын байрны зар руу буцах
ТАЛБАЙН ЗОХИЦУУЛАГЧ
Дууссан
Ерөнхий мэдээлэл
Нийтлэгдсэн огноо
2024-07-30
Анкет хүлээн авч дуусах
2024-08-05
Анкет бөглөсөн
39 хүн
Орон тоо
4
Дэлгэрэнгүй
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Ачилтын талбай, автожин, зогсоолын талбай, авто замд нүүрс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд аюулгүй ажиллагааг ханган гүйцэтгэх бөгөөд чингэлгийн дугаарын тулгалтыг хийж, автомашиныг ачигдах гэрээний чингэлэгт хөтөчлөн хүргэх;
- Чингэлэг ачилт, буулгалтын талбайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зааварчилгааны дагуу зохицуулалт хийх;
- Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон ЭТТ-н холбогдох журам, зааврын дагуу нүүрс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх, хяналт тавих;
- Оролтын автожингийн нэвтрүүлэх хүчин чадал болон ачилтын хэсэгт байгаа оочир дарааллаас хамааран нүүрс тээврийн хэрэгслийг, Гаалийн хяналтын бүсэд татан оруулах үйл ажиллагааг зохион байгуулах;
- Чингэлэг ачих, буулгах үйл ажиллагаа явагдаж байгаа ачилтын бүс рүү, оочир дарааллын дагуу тээврийн хэрэгслийг оруулах;
- Удирдлагаас өгсөн ажлын чиглэл, үүрэг даалгавар, хариуцсан ажлын чиглэлээр гаргасан аливаа санал хүсэлтийг хугацаанд нь шуурхайн чанартай биелүүлж үр дүнгийн талаар хариу мэдээлж байх.
- Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Тусгай дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
- Уул уурхайн салбарт 3-аас дээш жил ажилласан байх;
- Жолооны B, D ангиллын эрхтэй байх;
- Багаар ажиллах, харилцааны ур чадвартай, ёс зүйн хэм хэмжээг сахидаг байх;
- Хувийн сахилга баттай, хариуцлагатай, зарчимч, ажлын ачаалал даах чадвартай байх;
- Төрийн болон албаны нууц хадгалах, итгэл даах чадвартай байх;
- Орон нутагт ажиллах боломжтой байх;
- Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшилтэй байх;
- Авлигаас ангид байх, урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байх;
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 707 тоот, Утас: 976-75055555 /608/
/Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилчидтай эргэн холбоо барьж, ажлын ярилцлагад урих болно./
Анкет хүлээн авах хугацаа дууссан байна.